ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Зөвлөгөө

Нярай хүүхдийн гэдэс дүүрэлтийг багасгах аргууд

Эцэг эхчүүдийн хамгийн том айдас болох нярай хүүхдийн гэдэс дүүрэлт нь эхийн сүүгээр хооллодог нярайчуудад түгээмэл тохиолддог зовиур юм.

Төрснийхөө дараах эхний 4 сард хүүхдийн гэдэс дүүрэх үзэгдэл нь хүүхэд бүрт тэр бүрчлэн тохиолдоод байдаггүй. “Нярай хүүхдийн гэдэс дүүрэх үзэгдэл нь 10 хувьтай байдаг”

Нярай хүүхдийн гэдэс дүүрэлтэд гэрийн нөхцөлд тамхины утаа хамгийн ихээр нөлөөлдөг байна. Тэр гэрт тамхи татдаг хүний тоо хэдий олон байна хүүхдийн гэдэс дүүрэх магадлал төдий чинээ өндөр байна гэсэн үг. Гэдэс нь их дүүрдэг хүүхдийн ээж нь болон гэрт хамтран амьдардаг бусад хүмүүст тамхи татахыг хориглох нь зүйтэй.

Ээж нь кафейн агуулсан кофе, цай, кола, шоколад гэх мэтийн хоол хүнсийг хязгаартай хэрэглэх ёстой. Мөн ээжийн идэж ууж буй газтай ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, шошны төрлийн хоол хүнс, халуун ногоо, сонгино, саримс, баацай, брокол, цэцэгт байцаа, бруксэл баацай зэргийн хоол хүнсийг болгоомжтой, хэмжээ хязгаартай хэрэглэхэд анхаарах шаардлагатай.

Хүүхдэд хөгжим сонсгох - Зарим аялгуу нь нярай хүүхдийг тайвшруулдаг.

Хүүхдээ бүүвэйлэх, дуу дуулж өгөх - Хүүхэд ээжийнхээ дууг сонсоод маш сайхан тайвширдаг.

Хүүхдээ тэврэх - Ээж нь хүүхдээ биедээ нааж тэврэхэд хүүхэд ээжийнхээ үнэрийг үнэрлэж, дууг нь сонсож, хажууд нь байгааг мэдэрч тайвширдаг.

Хүүхдийн гэдсэнд бүлээн тосоор массаж хийх - Хүүхдээ өхөөрдөн энхрийлж, гэдсэнд нь массаж хийж, биеийг нь илэхэд хүүхдэд тааламжтай байдаг. Хүүхдийг доош харуулан хэвтүүлээд гэдсэнд нь бүлээн жин тавьж, нурууг нь илэхэд зарим хүүхдийн гэдэс дүүрэлт намждаг.

Хүүхдийг тайвшруулах - Зарим хүүхдийг машинд суулган авч явахад, заримыг нь тэргэнд нь суулган түрэхэд, заримыг нв энгэртээ наан тэврэхэд, заримыг нь хүүхдийн орон дээр хэвтүүлэн бүүвэйлэхэд тайвширдаг.

Эх сурвалж: emch.mn

Буцах